Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.доллар босгож чадлаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр валютын ханшийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр байнгын хорооны гишүүдэд валютын ханшийн талаар мэдээлэл өгөх үеэрээ доорх мэдээллийг хийсэн юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Нэг сайн мэдээ дуулгамаар байна. Юу гэхээр өчигдөр шөнө Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр амжилттай босголоо. Энэ бол ямар нэгэн Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банк өөрөө явж босгосон мөнгө гэж үзэхээр Монголбанкны зүгээс амжилт гэж харж байгаа.

Энэ мөнгийг босгосон явдал бол манай гадаад валютын улсын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байна. 2019 он гараад 380 сая орчим ам.долларын өр төлөх хугацаа, график нь гарсан байгаа. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь Монгол Улсын гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна. Мөн цаана нь Монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо" гэв.