Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт тоглолтоо үзүүлж байгаа Брайан Адамс агаар дахь утаа, тоосонцроос өөрийн дүрсийг олж харжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн нийслэл Дели хотын оршин суугчдад тоглолтоо үзүүлсэн Канадын дуучин, хөгжимчин Брайан Адамс өөрийн дүрсийг агаар дахь тоос, утаан дундаас олж харснаа Инстаграм хуудсандаа гайхан өгүүлжээ.

“Энэ зураг дээр та нар миний сүүдэр үзэгчдийн дээр байгаа агаар дахь утаа, тоосон дээр буусныг харж болно. Би ийм зүйл хэзээ ч харж байгаагүй. Ид шидийн Энэтхэг орон. Намасте” хэмээн тэр бичсэн байна.

Энэтхэгийн фэнүүд нь үүнийг ямар нэг ид шид биш, Дели хотын агаар хэр их бохирдолтойг харуулж байна гэж харамсан тайлбарлацгаажээ.

Энэтхэгийн нийслэл нь дэлхийн хамгийн их бохир агаартай хотуудын нэгт тооцогддог. Жил бүрийн аравдугаар сард салхи намдаж, агаарын хэм буурч, сэрүүссэнээс утааны цаг үе эхэлдэг ажээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд улирал харгалзахгүй агаар нь бохирддог болсон. Тухайлбал өнгөрсөн зургаадугаар сард Делигийн агаарын бохирдол “маш их аюултай” ангилалд хүрч, засгийн газрын хэмжилтийн төхөөрөмжүүд дээд хязгаартаа тулж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian