Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ өндөг хүний биед 96 хувийн шингэцтэй байдаг

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Уураг, шим тэжээлээр баялаг өндөг нь хүн бүрийн голлох хүнсний хэрэглээнүүдийн нэг байсаар ирсэн. Өнөөдөр дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэн төв талбай дээр хүнсний амталгаат үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаанд Түмэн шувуут ХХК-аас оролцон өндөгний эрүүл мэндийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч байв.

Түмэн Шувуут ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Б.Мөнгөнтуяа "Маш хямд зардлаар уургаа нөхөх арга бол өндөг. Өндөгний бор, цагаан өнгөнд ялгаа байхгүй. 

Өдөрт 1-2 ширхэг өндөг идэж хэрэглэснээр хүний биеийн эрдэс бодис, шим тэжээлүүд нөхөгдөж, хорт бодисууд устдаг. Ингэснээр дархлаа ч мөн сайжирч, амьсгалын замын элдэв халдварт өвчин тусахаас бүрэн сэргийлдэг. Мөн өндөг нь "В2" болон "В12" витаминаар баялаг. Энэ нь таныг гоо сайхан харагдахад чухал ач холбогдолтой.

Түмэн шувуут компанийн хувьд сувиллын өндгөөрөө Монгол хэрэглэгчдэдээ танил болсон. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаанчаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр ирсэн. 2017 онд бид селентэй өндөг гэж шинэ бүтээгдэхүүн бид гаргасан. 

Селен бол хүний биед зайлшгүй байх ёстой элементүүдийн нэг. ДЭМБ-ын судалснаар Монголчууд селений өндөр дутагдалтай гэж гарсан. Тиймээс бид селенийг шувууны тэжээлд нэмэлтээр хийж, баяжигдсан тэжээлээр шувууг тэжээдэг. Ингээд гарсан өндөг нь селенээр баяжуулагдсан байдаг. Энэ удаагийн арга хэмжээнд бид селентэй өндгөөрөө оролцож байна.

Шинэ өндөг нь хүний биед 96 хувийн шингэцтэй байдаг. Удах тусам хувь нь буурдаг. Тиймээс биедээ авч болох бүх эрдэс бодис, амин дэмийг аль болох шинэ өндөгнөөс аваарай. Өндөгний хальсан дээр үйлдвэрлэсэн хугацааг бичсэн байдаг. Монгол Улсын стандартад 14 хоногийн дотор өндгийг хэрэглэгчийн гарт хүргэж, хэрэглэсэн байх ёстой гэж заасан байдаг" хэмээн ярилаа.

Түүнчлэн, ДЭМБ-аас хүн өдөрт нэг өндөг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөжээ. Ялангуяа, өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай аж.