Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо

ikon.mn
2018 оны 10 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Номин Холдинг компани нь олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн, оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Номин тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн улсын их сургуулийн 3,4-р курсын оюутан бүрт нээлттэй бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад:

  • 2018-2019 оны хичээлийн жилд сар бүр 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийн тэтгэлэг олгох
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх
  • Төгсөөд ажлын байраар хангагдах
  • Нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийн ажилд оролцох, бүтээн байгуулалтанд оролцох эрхийг олгосон юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын журмын дагуу 2018.09.10- 09.25 өдрийг дуустал 400 гаруй материал ирсэнээс 1-р шатанд сурлагын голч дүн, мэргэжилийн чиглэлийн тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон байдал, “Монгол улсын худалдааны салбарын ирээдүйн чиг хандлага” сэдэвт эссэ бичлэг зэргийг харгалзан шилдэг 25 оюутныг шалгарууллаа.

Харин 2-р шатанд шалгарсан шилдэг оролцогчид илтгэх болон багаар ажиллах даалгавар гүйцэтгэж, “Би хэн бэ” сэдэвт илтгэлээр өөрийн бусдаас ялгарах давуу тал, хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго зэргээ бүтээлч байдлаар илэрхийлсэн юм.

 
 
 

Мөн Номин Холдинг ХХК-ийн төслийн менежерүүдтэй хамтран сонгогдсон сэдвийн хүрээнд төслийн баг бүрдүүлэн шинэлэг санаа, судалгаанд суурилсан төслүүдээ танилцууллаа.

 
 
 
 

Оюун ухаан, авхаалж самбаа сорьсон даалгавруудын нийлбэр дүнгээр Номин Тэтгэлэгт 10 оюутан шалгарч, өргөмжлөл, эрхийн бичгээ гардан авлаа.

Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм

,

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.