Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өргөө амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн газрын албанаас СБД-ийн 1дүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна.

Тухайн хэсэгт явган хүн явах боломгүйгээр хашаа барьсан зургаан нэгж талбарын хашааг буулгаж байгаа бөгөөд газар чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийнэ гэв.

Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа гэсэн үндслэлээр хотын дарга захирамж гаргаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлээд байна.

 

Эх сурвалж: НГА