Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шангри-Ла Зочид Буудлын "K20" хүүхдийн хөтөлбөр эхэллээ

ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон улсын Шанрги-Ла даяар зохион байгуулагддаг K20 хүүхдийн хөтөлбөр нь анх удаа Улаанбаатар хотын Шангри-Ла Зочид буудалд энэ сарын 6-нд зохион байгуулагдлаа. 

Энэхүү арга хэмжээ нь 3-10 настай хүүхдүүдэд зориулсан тэдний хөгжилд хувь нэмэр оруулах, амьдрах ур чадварыг сургаж, бие даасан, өөртөө итгэлтэй болгох зорилготой хөтөлбөр юм. 

Тус хөтөлбөрт хүүхдээ хамруулсан ээж Б.Ануумаа “К20 хүүхдийн хөтөлбөр нь хүүхэд эцэг, эхгүйгээр бие даагаад бүтэн өдөр сайхан орчинд олон шинэлэг хөтөлбөрүүдэд хамрагдаад, тоглож наадаад, хооллох соёлтой хүртэл танилцуулдаг их сонирхолтой, Монголдоо их шинэлэг хөтөлбөр санагдлаа. Хүүхэд бүрийг нэг хүн эхнээс нь дуустал нь хариуцаад аваад явчихдаг нь сэтгэлд амар, мөн бүх ажилчид сэтгэлээсээ зохион байгуулж байгаа нь их сайхан юм” гэв.

K20 хөтөлбөр нь хагас өдөр, бүтэн өдөр, болон хэд хэдэн хоногийн зэрэг үргэлжлэх хугацаатай байдаг ба хөтөлбөрийн хамгийн том давуу тал нь гэр бүлээрээ амралтын өдрүүдийг хөгжилтэй ба идэвхтэй өнгөрөөх боломжийг олгож байгаад оршино. 

 
Өнгөрсөн хөтөлбөрт нь хоолны ёс зүйн сургалт, баримлын шавраар урлах, бялуу чимэглэх, Adventure Zone хүүхдийн тоглоомын төвд тоглох болон оройн зоог зэрэг арга хэмжээнүүд багтсан байна. 

 “Манай хүүхэд 3 настай, бусад хүүхдээсээ хамгийн бага нь байсан ч зохион байгуулалтын багаас хүүхдийн анхаарал сонирхлыг татах, аюулгүй байдлыг нь хангах тал дээр маш сайн ажилласан тул хүүхдээ үлдээхдээ санаа зовох шаардлагагүй байсан. К20 шиг олон улсын хѳтѳлбѳр Монгол улсад зохион байгуулагдаж байгаад маш их баяртай байгаа бѳгѳѳд дараа дараагийн хѳтѳлбѳрт нь ч мѳн хүүхдээ хамруулахдаа сэтгэл хангалуун байх болно” гэж эцэг, эхийн төлөөлөл Г.Золбоо ярьж байлаа. 

/Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

Дараагийн хөтөлбөр нь энэ сарын 27-нд зохион байгуулагдах бөгөөд та бүхэн бяцхан үрсээ хамруулахыг хүсвэл Шангри-Ла Зочид буудлын албан ёсны Facebook хуудаснаас ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.