Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны Токиогийн Олимпийн төсвийг танилцууллаа

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ирэх 2020 онд болох Токиогийн зуны Олимпод ойролцоогоор нийт гурван их наяд иень буюу 26.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулагдах төлөвтэй байгаа талаар Япон улсын аудитын алба мэдээлэв. Энэ нь аудитын албанаас төсвийн талаар олон нийтэд өгч буй анхны мэдээлэл юм.

Япон улсын аудитын удирдах зөвлөлийн гаргасан танилцуулгад тус улсын Засгийн газар 2013 оноос одоог хүртэл 801.1 тэрбум иеньтэй тэнцэх мөнгийг нийт 286 дэд төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулаад байгааг мэдээлжээ.

Олимпийн бэлтгэлийн үйл ажиллагааг хянахаар томилогдсон мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тэмцээнтэй холбоотой хийгдэж буй дэд төсөл ажлуудын уялдаа холбоог сайжруулж, хяналт тавих шаардлагатай байгаа гэнэ. Учир нь жижиг төсөл дунд Олимпийн тэмцээнтэй уялдаа холбоогүй байж болзошгүй ажлууд багтсан байсан байна.

Өнгөрөгч оны 12 дугаар сард Токиогийн Олимпийн зохион байгуулалтын зөвлөл болох гэж буй олимпийн төсвийг 1.35 их наяд байхаар төсөвлөж байсан юм.

Олимпийг зохион байгуулах ерөнхий хороо тус бүрдээ 600 тэрбум иенийг хариуцан ажиллаж байгаа бол Япон улсын Засгийн газар нийт 150 тэрбум иенийг гаргахаар төсөвлөөд байгаа аж.

Олимпийн гол тэмцээн болох үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах зардлын 39.5 тэрбум иенийг Токио хотын захиргаа хараахан төлж амжаагүй байгаа ба үүнээс гадна цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмыг тохижуулах ажлууд ч мөн их байгааг мэргэжилтнүүд онцлов.

Үүнээс харахад 2020 оны Токиогийн Олимп зардал, өртөг өндөртэй олимпийн тэмцээнүүдийг нэг болох нь тодорхой болж байна.

 

Эх сурвалж: Japantimes