Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос хэрхэн үлэг гүрвэлийн яс олж аваад гэмт хэрэгтэн болсноо дэлгэсэн ном АНУ-д хэвлэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2012 оны тавдугаар сард Монголын Говиос гаралтай Тарбозавр Батаар хэмээх үлэг гүрвэлийн ясыг Нью Йорк хотод дуудлага худалдаанд оруулсан ч Монголын засгийн газрын хүсэлтээр худалдааг зогсоож байв.

$875,000-аас үнийг нь дуудаж эхэлсэн энэ ховор олдворыг Монгол улсаас АНУ-д хууль бусаар гаргасан гэж үзсэн байна.

Улмаар уг ясыг Монголын дилерээс худалдаж авсан Эрик Прокопи гэгч гэмт хэрэгтэн болсон юм. Тэгвэл Эрик Прокопи анх хэрхэн үлэг гүрвэлийн ясыг сонирхох болсноос эхлээд гэмт хэрэгтэн болох хүртэл бүх үйл явдлыг нарийвчлан дэлгэсэн “The Dinosaur Artist: Obsession, Betrayal, and the Quest for Earth’s Ultimate Trophy” нэртэй ном өнгөрсөн сард хэвлэгдэж, худалдаанд гарчээ.

Он дарааллын бичиг хэлбэртэй бичигдсэн номын зохиолч нь “The New Yorker” сэтгүүлийн сэтгүүлч Пэйж Уилльямс юм. Тэрээр анх 2013 онд энэ талаар нийтлэл бичиж байжээ.

Номонд үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар гаргахад Монголын улс төрийн орчин ямар байдалтай байсныг дэлгэрэнгүй бичсэн нь сонирхол татаж байна.

 

Эх сурвалж: The Verge