Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад зорчихдоо хулгайн гэмт хэргийн хохирогч болбол цагдаагийн байгууллага болон ЭСЯ-нд хандахыг зөвлөлөө

ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны зарим оронд, тухайлбал Испани, Итали, Франц улсад хувийн болон албаны хэргээр зорчиж буй манай иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол багагүй гардаг.

Иймд иргэд дээрх улсуудад зорчихдоо бичиг баримт, мөнгө төгрөг, хувийн үнэт эд зүйлсээ сайтар хадгалах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон нөхцөлд тухайн улсын цагдаагийн байгууллага болон Монгол Улсын Элчин сайдын яаманд нэн түрүүн хандахыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Холбогдох мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын www.consul.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

КОНСУЛЫН ГАЗАР

2018 оны 10 дугаар сарын 15