Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар шар тэмдэглэгээтэй боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх билээ.

Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулж байгаа.

Шар тэмдэглэгээг эхний ээлжинд нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийхээр төлөвлөснөөс Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар дээр хийжээ.

Төлөвлөсөн дөрвөн уулзвар:

  • Цэцэг төвийн уулзвар /хийгдсэн/
  • Цаг уурын уулзвар
  • Багшийн дээдийн уулзвар /хийгдсэн/
  • Байгалийн түүхийн музейн уулзвар

Замын хөдөлгөөн, уулзвар болон хөндлөн замууд дээр түгжрэл, саатал ихтэй байхад "Зогс шугам"-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж, түгжрэлийг үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд ихээр ажиглагддаг.

Тэгвэл ачаалал ихтэй уулзварууд дээр хийгээд буй шар зураас нь хөндлөн зам, уулзварууд дээр түгжрэл үүссэн үед ойртон ирсэн тээврийн хэрэгсэл саад болохоор байвал жолооч нарыг орохыг хориглосон хэсгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм.

Жолоочийн явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан ч уулзвар дээр түгжрэл үүссэн байдлыг анхаарч жолооч шар зураасыг давалгүйгээр наана нь түгжрэл арилтал хүлээх хэрэгтэй
Гэрэл зургийг mpa.mn

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Манай улсын жолооч нар уулзвар, хөндлөн замууд дээр түгжрэл үүссэн тохиолдолд хаана, яаж зогсохоо мэддэггүй тул энэ шар зураас нь хил хязгаарыг хэлж өгч байна гэсэн үг. 

Жолоочийн явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан ч уулзвар дээр түгжрэл үүссэн байдлыг анхаарч жолооч шар зураасыг давалгүйгээр наана нь түгжрэл арилтал хүлээх хэрэгтэйг анхаарахыг хүсэж байна.

Шар тэмдэглэгээг эхний байдлаар Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар дээр тавьсан. Цаашид ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг уулзвар болгон дээр үүнийг байрлуулснаар уулзварын нэвтрүүлэх чадвар, түгжрэл болон саатлыг 35 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн судалгааны үндсэн дээр ийнхүү хийсэн юм" гэлээ.

Үүнээс гадна шар тэмдэглэгээ тавигдсан уулзвар бүрт зөрчил илрүүлэгч камер тавигдана. Ингэснээр тэмдэглэгээг нэвтэрч зогсссон жолоочид гэрийн хаягаар торгууль очдог болох аж.

11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 15.2 дахь хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг оруулжээ.
Зураг: Шар тэмдэглэгээ хийсэн байдал 
Зураг
1
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
2
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
3
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
4
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
5
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
6
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
7
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
8
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
9
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
10
Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
11
Гэрэл зургийг: mpa.mn