Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги 10 нас хүрлээ

ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн  түүхт 10 жилийн ойн баярыг  өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус анги нь  аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын  2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар  Гал унтраах III зэрэглэлийн анги, ОБЕГ-ын даргын 2008 оны А/434 тоот тушаалаар бүтэц, орон тоо нь шинэчлэгдэж, улмаар  Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Баян-Өндөр сум дахь Гал унтраах, аврах II зэрэглэлийн  анги болсон түүхтэй.

Өдгөө  Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, гамшиг, гал түймрийн  ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах  зорилгоор Баян-Өндөр сумын гэр хорооллын 10-н багийн 9,972 мянган айл өрх, 38,538 мянган хүн ам, 186 байгууллага, аж ахуй нэгжийн хүрээнд гал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, авран, хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар