Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ төөрсөн таван настай хүүг хаднаас унасан, осголтын байдалтай олжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрх хайрхан” ууланд 10 дугаар сарын 14-ний өдөр 13:00 цагийн орчим 3 хүүхэд гараад 2 хүүхэд нь буцаад ирсэн 5 настай, эрэгтэй хүүхэд сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 20:55 цагт ОБЕГ-т иржээ.

Энэ дагуу Аврах ангийн 6 алба хаагч, нэмэлт дуудлагаар НОБГ-ын 54 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 75 алба хаагч, ар гэрийнх нь 5 хүн, нийт 169 хүн, 15 техник хэрэгсэл, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайжээ.

Ингээд гэрээсээ 2 км орчим зайд “Баянзүрх” хайрханы хойд талд “Хар хошуу” гэдэг газраас БЗД-ийн 11 дүгээр хорооны оршин суугч Т /5 настай, эрэгтэй/-г хаднаас унаж хөлөө хугалж модноос дүүжлэгдсэн осголтын байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ингэж мэдээлжээ: 

 

Эх сурвалж: ОБЕГ