Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Польшоос олдсон Неандерталь хүүхдийн яс аварга шувууны ходоодноос гарсныг баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн жилийн өмнө Польшийн нутаг дэвсгэрээс Неандерталь хүүхдийн ясны үлдэгдэл илэрсэн нь тус улсаас олдсон хамгийн эртний хүний олдвор болсон юм.

Тэгвэл саяхан уг хүүхэд аварга том шувууны хоол болсон байсныг эрдэмтэд олж тогтоосон талаар "Science in Poland" сэтгүүлд мэдээлжээ.

Хурууны үений яснууд анх агуйгаас олдож байсан бөгөөд тэдгээрийн дээр олон тооны жижиг нүх гарсныг эрдэмтэд шувууны ходоодны хүчилд идэгдсэн ул мөр гэж дүгнэсэн байна. Тодруулбал 50,000 орчим жилийн өмнө 5-7 настай Неандерталь хүүхдийг Мөстлөгийн үеийн аварга махчин шувуу барьж идсэн болохыг тогтоожээ.

“Шинжилгээний үр дүнд эдгээр яснууд том шувууны хоол боловсруулах эрхтнээр дамжсан болохыг баталлаа” гэж Краковын Ягеллоны их сургуулийн археологийн хүрээлэнгийн профессор Павел Валде-Новак тайлбарласан байна.

Неандертальчууд нь орчин үеийн хүний ойрын төрөлд тооцогддог бөгөөд Европ тивд 300,000 жилийн өмнө тархаж, 35,000 орчим жилийн өмнө устаж үгүй болжээ. Дээрх хүүхдийн яс нь Польшийн нутгаас олдсон хамгийн эртний хүний олдвор болж байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com