Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Хар хайрцаг”-ны нууц ил боллоо

ikon.mn
2018 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хотын эргэн тойронд олны анхаарлыг татаж байсан оньсого мэт “Хар хайрцаг” нууцаа задаллаа. Замын цагдаагийн зохицуулах тавцан дээр хүртэл хар хайрцаг байршуулсан байгааг хараад замын хөдөлгөөн зохицуулах камер гэж өөр өөрсдийн төсөөллөөр таамаглаж байсан юм.

Тэгвэл энэ нь Юнивишнийн Андройд бокс төхөөрөмж 3.0 системд албан ёсоор шилжиж буй технологийн шинэ алхам байсан байна. Маркетингийн маш сонирхолтой суваг ашигласан байгаагаас хэрэглэгчдийн хүлээлт маш өндөр байсан юм.

 

Тэгвэл “хар хайрцаг” яг ямар ид шидтэй вэ?

Бидний зурагт үзэх уламжлалт хэв маягийг эвдэж буй шинэ хар хайрцаг нь:

Аппликейшн сан - Game, Media, Lifestyle, Education, Shopping гэсэн 5 төрлийн аппликейшнээс өөрийн хүссэн аппликейшнийг зурагтандаа татаж авч, тоглох, хөгжих, хэрэглээг хялбаршуулах боломж.

4K кино, контент - 4К тэмдэглэгээ бүхий Дэлхийн шилдэг кино контентыг дуу, дүрсний өндөр нягтаршилтай хүлээн авах боломж.

Wi-Fi төхөөрөмж – Уламжлалт 2,5 Ghz-ээр дамжуулдаг байсан Wi-Fi долгионыг 5 Ghz Wi-Fi долгионоор дамжуулан өндөр хурдны интернэтэд холбогдох боломж.

“Яг одоо” - Шинээр танилцуулагдаж байгаа Яг одоо цэснээс одоо гарч буй контентийг нэгэн зэрэг, өөрийн дарааллаар ангилан харах боломж.

Ингээд Монголын өрхийн болон байгууллагын гурвалсан үйлчилгээ дараагийн хувьсалаа хийж 3.0 системд албан ёсоор шилжлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.