2018/12/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.78₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
16:00
S32
-12°
17:00
S32
-15°
18:00
S32
-18°
19:00
S32
-19°
20:00
S32
-20°
21:00
S32
-21°
22:00
S32
-21°
23:00
S32
-22°
00:00
S32
-22°
01:00
S44
-23°
02:00
S44
-23°
03:00
S28
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Балбын ууланд авирч байсан Өмнөд Солонгосын баг цасны нурангинд дарагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 14
iKon.MN

Өмнөд Солонгосын уулчдаас бүрдсэн найман хүнтэй баг Балбын Гуржа уулын оргилд гарахаар авирч байгаад цасан нурангинд дарагдаж бүгд амиа алдсаныг өчигдөр мэдээлжээ.

Тэдний дөрөв нь Өмнөд Солонгосын уулчид, дөрөв нь Балбын газарчид байсан гэнэ. Уулчдын цогцос, майхан зэргийг Бямба гарагийн өглөө аврагчид олж илрүүлсэн ч цаг агаарын хүнд байдлаас шалтгаалан хүрч чадахгүй байгаа гэнэ.

Аврагчид нисдэг тэргээр ойролцоо нь бууж чадсан ч цогцоснуудад хүрч чадаагүй байгаа юм. Тиймээс цаг агаарын нөхцөл байдал сайжирвал Ням гарагт дахин ирэхээр болжээ.

Уулчдаас холбоо барилгүй 24 цаг болсны дараа уг авиралтыг зохион байгуулсан Балбын компанийн захирал Ванчу Шерпа эрлийн ажлыг эхлүүлсэн байна.

Өмнөд Солонгосчууд 7,193 метр өндөр Гуржа ууланд авирахын тулд аравдугаар сарын эхэнд уулын бэлд буудаллаж, цаг агаарын таатай нөхцөл гарахыг хүлээж байжээ.

Тэднийг Өмнөд Солонгосын нэртэй уулчин Ким Чан Хо тэргүүлж байсан гэнэ. Тэрээр 2013 онд дэлхийн хамгийн өндөр 14 оргилд хамгийн богино хугацаанд нэмэлт хүчилтөрөгч хэрэглэлгүйгээр авирсан хүн болон тодорч байжээ.

Өмнөд Солонгосын дөрвөн уулчин дээр сүүлд нэмж нэг уулчин ирсэн байж магадгүйг Балбын албаныхан мэдээлж байна. Хэрвээ энэ нь батлагдвал нийт есөн хүн нурангинд дарагдсан байж болох гэнэ.

Хималайн ноён оргилуудын нэг Гуржад анх Японы уулчид 1969 онд амжилттай авирч байжээ. Үүнээс хойш 22 жилийн турш дахин хэн ч оргилд нь хөл тавьж чадаагүй гэдэг.

Өнгөрсөн хугацаанд нийт 4 уулчин амиа алдаж, 30 уулчин амжилттай оргилд нь гарч байжээ. Харьцуулбал дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд өнөөдрийг хүртэл 8,000 гаруй хүн амжилттай авираад байна.

Эндээс Гуржагийн оргилд гарах ямар хүнд хэцүү болох нь харагдаж байна.

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилын 8 нь байдаг Балбад жил бүр олон мянган уулчин ирдэг нь ядуу буурай тус улсын эдийн засагт чухал ач холбогдолтой байдаг юм.

 

Эх сурвалж: AFP

 

x