Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны “Оскар”-ыг Б.Март хүртлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Оскарын Оюутны Академийн “Олон улсын баримтат кино” төрөлд "Нүүдлийн эмч" баримтат киногоороо А.Түвшин, Б.Март нар алтан медалийн эзэд болж, Монгол Улсын нэрийг анх удаа кино Академийн түүхэнд мөнхөллөө.

Өчигдөр болсон 45 дахь удаагийн Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас 19 хүн шагнал гардан авсны нэг нь Монголын уран бүтээлчид байсныг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Б.Март “45 дахь удаагийн энэхүү ёслолын ажиллагааны тайзнаас 45 настайдаа шагнал хүртэж байгаадаа би ихэд бэлгэшээж байна. Хүүхэд байхаасаа л говийн гайхамшигт тэр байгаль, хүн зоныхоо уламжлал, ёс заншлыг дэлхий дахинаа хүргэх юмсан хэмээн дотроо шатаж явдаг байлаа” хэмээн Академийн шагнал гардуулах ёслолын тайзнаас сэтгэгдлээ хуваалцсан байна.   

Бирагийн Март нөхөр А.Түвшин болон гурван хүүхдийн хамт Лондон хотод амьдардаг бөгөөд хоёр дахь уран бүтээл болох “Нүүдлийн эмч”-ийг түүний нөхөр найруулжээ. Монголын говьд амьдарч буй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд хатуу ширүүн уур амьсгал, өвөл зуныг үл ажран, морь, тэмээ, машинаар элсэн шаргал талыг туулан удаан хугацаанд аялах эмчийн бодит түүхийг өгүүлсэн энэхүү баримтат киног дэлхийн кино урлагийн мэргэжилтнүүд ийнхүү үнэлснээр, Монгол Улсын нэрийг Холливудын тавцанд хүргэлээ.