2018/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B16
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B34
УЛААНБААТАР
|
-5°
14:00
S44
15:00
S28
16:00
S28
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
21:00
S16
22:00
S26
-1°
23:00
S26
-1°
00:00
S26
-2°
01:00
S26
-3°

Саудын Арабын консулын газарт сэтгүүлч алагдсаныг батлах бичлэг олж авснаа Туркийн тал мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 13
iKon.MN

Сураггүй болоод байгаа Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггиг Истанбул дахь өөрийн улсын консулын байранд алагдсаныг батлах аудио болон видео бичлэг олж авснаа Туркийн засгийн газар АНУ-ын албаныханд мэдээлжээ.

Энэ тухай The Washington Post сонин Туркийн засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалжаас олж мэдсэн байна. Тус сонинд нийтлэл бичдэг байсан сэтгүүлчийг аравдугаар сарын 2-ны өдөр хувийн бичиг баримт хөөцөлдөхөөр консулын газарт ирэхэд Саудын Арабаас илгээсэн алуурчдын баг амийг нь хөнөөж, цогцсыг нь мөчлөн авч явсныг бичлэг гэрчилж байгаа гэнэ.

Саудын Арабын консул Жамал Хашоггийг тухайн өдөр байрнаас нь гарч явсан гэж мэдээлж байгаа юм. Гэвч үүнийг нь батлах баримт олдоогүй.

“Бичлэгнээс сэтгүүлчийн дуу хоолой, араб хэлээр ярих бусад хүмүүсийн хоолойг сонсож болно. Бас түүнийг хэрхэн байцааж, тамлаж, эцэст нь алсныг бичлэг гэрчилж байна” хэмээн Туркийн засгийн газрын эх сурвалж The Washington Post сонинд ярьжээ.

Энэ долоо хоногт хоёр намын гишүүдээс бүрдсэн АНУ-ын хэсэг сенаторууд сэтгүүлч сураггүй болсон хэргийг мөрдөн шалгах шаардлагыг Трампын засаг захиргаанд хүргүүлсэн юм. Хэрвээ Саудын Арабын эрх баригчид энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол тус улсын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авах боломжтой болно.

Ерөнхийлөгч Дональд Трамп Хашогги сэтгүүлчийн хэрэг АНУ-Саудын Арабын харилцаанд гарцаагүй сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдсэн ч тус улсаас Саудын Арабт нийлүүлэх зэвсгийн наймаанд хориг тавих бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Жамал Хашогги нь Саудын Арабын элит хэсгийнхэнтэй ойр ажилладаг, мэдээлэл сайтай нэгэн байсан бөгөөд сүүлийн жил гаруй хугацаанд угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы бодлогыг хүчтэй шүүмжилдэг болсон юм. Үүний улмаас тэр эх орондоо амьдрах боломжгүй болж, өнгөрсөн онд Саудын Арабаас дүрвэж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x