2018/12/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.78₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
15:00
S32
-11°
16:00
S32
-12°
17:00
S32
-15°
18:00
S32
-17°
19:00
S32
-19°
20:00
S32
-20°
21:00
S32
-20°
22:00
S32
-21°
23:00
S32
-22°
00:00
S32
-22°
01:00
S44
-23°
02:00
S44
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн мэдээллээ хакеруудад алдсан 29 сая хэрэглэгчийн нэг болсон эсэхээ шалгах боломжийг Фэйсбүүк олголоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 13
iKon.MN

Өчигдөр буюу Баасан гарагт Фэйсбүүк компани 29 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хакеруудад алдсанаа хүлээн зөвшөөрлөө. Хоёр долоо хоногийн өмнө тус компани 50 сая орчим хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан талаар анх удаа зарлаж байсан юм.

Тэгвэл анх зарлаж байснаасаа цөөн тооны хэрэглэгчийг уг халдлагад өртсөн болохыг өнгөрсөн хугацаанд шалгаж тогтоожээ.

Эдгээрээс 15 сая хэрэглэгч нь утасны дугаар, имэйл хаяг болон бусад хувийн мэдээллээ алдсан байна. Бусад 14 сая хэрэглэгчийн хүйс, үндэс угсаа, гэрлэлтийн байдал, шашин шүтлэг, оршин суугаа хот, төрсөн газар, төрсөн өдөр, Фэйсбүүкт ханддаг төхөөрөмжийн төрөл, боловсрол, ажил, сүүлд очсон 10 газрын нэр, дагадаг хуудас, хүмүүсийн хаяг, сүүлд хийсэн 15 хайлт зэрэг мэдээллийг нь алджээ.

Фэйсбүүк компани энэ холбоосоор тухайн нэг хэрэглэгчийг уг халдлагад өртсөн эсэхийг нь мэдээлж байна.

Та энэ хуудсанд өөрийн Фэйсбүүк экаунтаараа нэвтрэхэд дараах мэдээлэл гарч ирж байвал халдлагад өртөөгүй гэсэн үг юм.

 

Харин ийм мэдээлэл гарч байвал өртсөнд тооцогдох ажээ.

 

Одоогоор хакерууд олж авсан мэдээллээ ямар зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа нь тодорхойгүй байна.

x