Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ОУХМ Э.Энхмаа залуучуудын олимпийн аварга боллоо

ikon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
 

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо аравдугаар сарын 6-нд эхэлсэн залуучуудын олимпын III наадам амжилттай үргэлжилж байна. Залуучуудын олимпын III наадам аравдугаар сарын 18-нд өндөрлөнө.

Залуучуудын олимпын наадамд буудлагын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа Унгар улсын тамирчин Залан Пеклер нарын баг ОХУ болон Мехсикийн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн аварга боллоо.

 

Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг жинд зодоглосон Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52кг жинд зодоглосон Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байгаа билээ.

 

Дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчин 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа энэ удаагийн наадамд Монгол Улсын баг спортын зургаан төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.