Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Иргэд дулаан, тав тухтай өвөлжих шийдлүүд

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын Нийслэл хотын хүн амын тал хувь нь буюу 220 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий.

Өвлийн улирал ойртож Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг агаарын бохирдлын асуудал хаяанд ирээд байна. Агаарын бохирдол нь зөвхөн гэр хорооллоос үүсч буй бохирдол биш бөгөөд автомашинаас ялгарч буй утаа, тоос тортог ч мөн үүнд багтдаг юм.

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлэх, өвлийн улиралд иргэдийн дулаан тав тухтай өвөлжих шийдлийг багтаасан “Бид нэг агаартай” үзэсгэлэн өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийгээд байна. Үзэсгэлэн өнөөдрийг дуустал үргэлжилнэ.

Үзэсгэлэнд төрийн 12 байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагууд оролцож байна.

Энэхүү үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулж буй бүтээгдэхүүнд гэр, байшинд суурилуулах цахилгаан халаагуур, гэрийг дулаалагч, яндангийн шүүлтүүр, шалны халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүд дэлгэгдэн танилцуулагдаж байлаа.

Эдгээрээс агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулахуйц, байгальд ээлтэй зарим бүтээгдэхүүнийг та бүхэнд хүргэж байна:

Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж халаах “ЭКО ТУЛГАТ” төхөөрөмж

 

"ЭКО ТУЛГАТ" төхөөрөмж нь:

  • Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 8-10 цаг дулаанаа хуримтлуулж 24 цагийн турш гэрийг хэвийн дулаантай байлгана,
  • Монгол гэрийн зуухтай адил тал бүр тийш дулаанаа тараана,
  • Монгол гэрийн хоёр баганын хооронд тавих боломжтой,
  • Тав хүртэлх насны бага насны хүүхдийг галын аюулаас сэргийлнэ,
  • Гэрээ халаахын зэрэгццээ хоол цайгаа хийдэг цахилгаан зуухтай,
  • Гал түймрийн эрсдлээс бүрэн хамгаалагдсан,
  • Евро стандартыг шаардлага хангасан бүтээгдэхүүн юм байна.

“Монватт” ХХК-ны аж ахуйн албаны дарга Ж.Зоригоо “Энэхүү төхөөрөмж нь Монгол-Германы инженерүүдийн хамтын бүтээл юм. Гэр болон байшинд, тасалгаагүй 35-45 метр квадрат талбайтай байгууламжад зориулагдсан, гурван талруугаа халуунаар үлээдэг, дээрээ хоёр ширэмтэй төхөөрөмж юм.

Сард цахилгааны халаалт нь 20,000 төгрөгний үнэтэйгээр гарна, плитка нь хэрэглээгээрээ гардаг байгаа. Энэ жилийн хувьд манай компани тус бүтээгдэхүүнийг 1,000 ширхэгийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүнийг сурилуулснаар ямар ч бусад төрлийн зүйлээр галлах шаардлагагүй болно гэсэн үг. Нэг халаахдаа 18-25 градус хүртэл халах боломжтой” гэлээ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гарснаас хойш Улаанбаатар хотод 300 гаруй айл өрх, хөдөө орон нутгийн  Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгуудаас мөн худалдан авчээ.

Худалдаалах үнэ-2.580.000 төгрөг /Бэлнээр авбал 2,380,000/
Лизингээр худалдаалагдна,
Харилцах утас: 99965471, 99184285
Фэйсбүүк хаяг: Монватт Компани

Агаарын бохирдлыг бууруулах зориулалттай САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2019 оны таван сараас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.

Тус шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулагдсан “Таван толгой Түлш” компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна.

Энэхүү түлшийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Япон, Солонгос, Хятад улсын эрдэмтэн мэргэжилтэн нарыг Улаанбаатар хотод авчирч шахмал түлшний туршилт судалгааг хамтран хийсний үр дүнд ийнхүү гаргаж авчээ.

Жирийн нүүрс, түлштэй харьцуулахад сайжруулсан шахмал түлш нь:

  • Илчлэг чанарын хувд бусад түлштэй харьцуулахад өндөр,
  • Багануурын уурхайн түлш 3600, Налайхын уурхайн түлш 4300 ккалоритай байдаг бол Тавантолгойн тус түлш нь 6100-с дээш илчлэг ккалоритай байдаг,
  • Бүх төрлийн зууханд ашиглах боломжтой,
  • Түлшний хэрэгцээг хоёр дахин багасгана,
  • Бүрэн шаталттай тул үнс 50 хувиар буурна,
  • Хорт хавдар үүсгэдэг бодисыг арилгасан,
  • Амьсгалын замын халдварт өвчинг бууруулна,
  • Агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулна зэрэг олон давуу талтай байна. 

“Таван толгой түлш” компанийн зөвлөх, техникийн шинжлэх ухааны доктор,  профессор Г.Бадамхатан “Манай компани түүхий нүүрсний оронд сайжруулсан түлшийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын чанарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлшний орц, жорыг гаргаж ирэхийн тулд бид гадаад, дотоодын судлаач, эрдэмтэдтэй хамтран олон удаагийн судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэлээ.

Мөн амьсгалын замаар хорт хавдар үүсгэдэг химийн элементийг үгүй хийдэг нэмэлт бодисыг сайжруулсан шахмал түлшинд оруулж өгсөн. Үнэ өртгийн хувьд түүхий нүүрстэй ижил үнээр борлуулагдаж байгаагаараа онцлогтой.

Өвлийн 2-3 сарын хугацаанд нэг айл 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол сайжруулсан шахмал түлшний хэрэглээ дээд тал нь 3 тонн байх ба утаа ялгаруулалт нь тун бага юм” гэлээ.

Худалдаалах үнэ: Нэг тонн-149,500 төгрөг
Захиалга авах утас: 70119410

МОНГОЛД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН “ИЛЧ” ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ЦАХИЛГААН ЗУУХ

 
Гэрэл зургийг mpa.mn

Нью Анверса компанийн захирал Б.Энхцэцэг "Манай компани Солонгосын Чонжүгийн технологийн институттэй хамтран монголын эрс тэс уур амьсгал, цаг агаарт зориулсан, эдийн засгийн хэмнэлттэй нано цахилгаан зуухыг үйлдвэрлээд байна.

Тус зуух нь ирэх 12дугаар сараас хэрэглэгчдийн гарт хүрч эхэлнэ. Манай компани Улаанбаатар хотын агаарын бохирдол, бидний өмнө тулгараад буй утааг бууруулах зорилготойгоор энэхүү зуухыг бүтээсэн юм.

Гэрээ халаахын хажуугаар дээр нь хоолоо хийх боломжтой хамгийн өндөр дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн гэж хэлж болно.  Одоогоор эхний ээлжинд  иргэдэд танилцуулах зорилгоор зуухыг БНСУ-д үйлдвэрлэж байна. Харин ирэх гуравдугаар сараас эхлэн зуухыг монголд усгарч, үнэ өртгийг бууруулахаар ажиллаж байна” гэлээ.

“ИЛЧ” зуух нь:

  • Үзүүлэлт 220V,
  • Халах талбай:30-40метр квадрат,
  • Гал хамгаалагчтай,
  • Гурван литр усыг 20 минутанд буцалгах хүчин чадалтай юм.
Худалдаалах үнэ: 1,000,000-1,200,000 төгрөг
Холбогдох утас: 70049693

ФОТО:

"Бид нэг агаартай" үзэсгэлэнгээс

Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг