Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Америкийн сансрын нисэгчид хөөрч чадалгүй буцаж газарджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдээс хойш Казахстаны Байконур сансрын буудлаас хөөрсөн Оросын пуужингийн хурдасгуурт гэмтэл гарсны улмаас хоёр сансрын нисэгч ослын буулт хийжээ.

АНУ-ын Ник Хаг, Оросын Алексей Овчинин нар Союз хөлгөөр сансарт хөөрч, зургаан цагийн дараа Олон Улсын Сансрын Станцад хүрэх төлөвлөгөөтэй байв. Гэтэл хурдасгуурт гарсан гэмтлийн улмаас хэдхэн минутын дараа буцан газарджээ.

Сансрын нисэгчид аюулгүй газардсан бөгөөд тэдний буухаар тооцоолсон цэг рүү аврах багийнхан хөдөлснийг албаныхан мэдээллээ.

Энэ нислэг АНУ-ын нисэгчийн хувьд анхны, Оросын нисэгчийн хувьд хоёр дахь нислэг нь байжээ.

Овчинин 2016 онд тойрог замд зургаан сар ажилласан туршлагатай юм.

 

Эх сурвалж: Associated Press