Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Охид чуулав

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын өдөр" болгон тунхагласан байдаг.

Манай Улсад тус өдрийн хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”,  “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. 

Охидын чуулга уулзалтад 70 гаруй сургуулийн 600-аад охин, 50 ээж, 50 багш нарын төлөөлөл оролцлоо. Чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм.

Чуулганд урилгаар өөр өөрийн салбартаа амжилт үзүүлсэн, охидын үлгэр дуурайлал болсон дуучин Д.Уламбаяр,  жүжигчин Б.Мишээл, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанцэцэг, загвар өмсөгч С.Төгс нар хүрэлцэн ирж охидтой бага насаа хэрхэн өнгөрөөсөн, мөрөөдөл зорилго болон хэрхэн амжилтанд хүрсэн талаараа чөлөөт ярилцлага хийж, нэгэн өдрийг өнгөрөөлөө.  

Үндэсний статистикийн хорооноос 2017 онд  гаргасан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд:

  • 0-18 насны 587,250,
  • 0-4 насны 191,702,
  • 5-9 насны 167,007,
  • 10-14 насны 113,948,
  • 15-18 насны 114,593 охид байдаг.
Охидын чуулганаас хийсэн фото сурвалжилга 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг