Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчуулахаар 324 алба хаагч уртасгасан цагаар ажиллаж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах хүрээнд 342 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж байна.  

ТЦА-ны алба хаагчид энэ сарыг дуустал уртасгасан цагаар ажиллах бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм.

Өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй тэдний өдрийн цайнд зориулан Нийслэлийн Засаг даргаас тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэсэн байна.

Мөн хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг тумбо 2,000 ширхэгийг өгчээ.

 

Жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, мөн автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байршуулах, зорчихгүй байхыг ТЦА-наас зөвлөлөө.