Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж буй асуудлыг УИХ-ын дарга анхаарах ёстой"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулав. Үүнийг дараа хэлэлцэх асуудлыг дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.   

Б.Бат-Эрдэнэ: Монгол орны нийгэм эдийн засгийн байдал, валютийн ханш, бензинийн үнийг өсөлтийг яаралтай хэлэлцэхгүй юм уу. Өнөөдрийн хэлэлцэх асуудлыг жагсаалтийг харахад үүнтэй холбоотой асуудал алга. 

Яг нэг жилийн өмнө Улаанбаатар хотын утаатай холбоотой асуудлыг ярьж байсан. УИХ-аас томилсон. Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. 

Энэ жилийн төсөвт 54 тэрбум төгрөгөөр айлуудын янданд шүүлтүүр тавина гэж төсөвлөсөн байсан. Үүнийг ямар тооцоо судалгаан дээр үнэдэслэсэн юм. Ямар үр дүн өгөх үү. Цаашлаад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хаана, ямар шатандаа явааг тодруулмаар байна. 

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг эрчимжиж байгаа тухай ярьж байна. Гэвч авлигатай холбоотой асуудалд ахиц гарахгүй байна.  

60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийх гэхээр прокурор тухайлсан хэргээр нийтийн сонсгол хийж болохгүй гэх юм. Уг нь бол нийтийн сонсголын тухай хуулийн үзэл баримтлал нь тухайлсан хэрэгтэй холбоотой асуудлыг олон талаас нь ярилцах юм билээ. 

Ээлжит бус чуулган хуралдуулж чадсангүй. Гэхдээ нэг боломж байгаа. Энэ намрын чуулганаар улс төрийн намуудын тухай, үндсэн хуультай холбоотой том асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнээс өмнө Улсын ерөнхий прокурорын тайланг энэ сард багтааж сонсох хуулийн боломж байгаа. Үүнийг сонсосны дараа бусад хуулиадаа ярилцвал арай илүү үр дүнтэй юм бишүү гэдэг санал байна.  

О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой, өр төлбөр, хариуцлагатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүний хариу нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй ирсэн. Үүнийг УИХ-ын чуулган дээр сонсмоор байна.  Арбитрын шүүх дээр биднийг 98 сая долларыг төл гэсэн шийдвэр гаргасан байгаа.  

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан УИХ-ын тогтоолыг хэлэлцмээр байна. 

Л.Болд: УИХ-ын Тамгын газар УИХ-ын ажлыг дампууруулаад дууслаа. Хэлэлцэх асуудлыг жагсаалт бидэнд өгдөг. Бид үүнд бэлдэж орж ирдэг. Гэтэл УИХ-ын дарга бидэнд байгаа жагсаалтаас хоёр дахин урт жагсаалт уншиж байна.

Тийм болохоор гишүүд өнөөдрийн хэлэлцэх асуудалд ямар ч бэлтгэлгүй сууж байна. 

Хэлэлцэх асуудалд байгааг хэн гэдэг гишүүний ямар асуулгад хариулах гэж байгааг тодорхой болмоор байна. Энэ оны гуравдугаар сарын 28-нд Олон улсын парламентын холбооноос гарсан С.Зоригийн аллагтай холбоотой тогтоол бий. Үүнтэй холбогдуулж Хууль зүйн байнгын хороо хуралдсан. 

Энэ дүгнэлтэд 

1. Тусгай хяналтын дэд хороонд нууцтай холбоотой асуудлаар нь дүгнэлт гарга

2. Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсоё гэсэн

3. УИХ түр хороо байгуулах гэсэн асуудлуудыг дүгнэлтдээ тусгасан. Энэ асуудлыг хэлэлцмээр байна.  

Ц. Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар Их хурлын дарга та өөрөө санаачилга гаргах ёстой. Монголын иргэд шорон гянданд хатаад байх юм уу. Аль болох зайлсхийгээд байх юм. 

Шийтгүүлсэн гурван хүн нь алуурчид биш гэж Б.Булганы ярьсныг Улсын Ерөнхий Прокурор чинь ярьчихсан байна шүү дээ

С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөрж байгааг Олон Улсын Парламентийн холбооноос хүртэл дүгнэлт гаргачихаад байна. Ингэж байхад УИХ-ын дарга та бултаад байлгүй өөрийн биеэр анхааралдаа авах хэрэгтэй байна.