Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудалд хүний амь хохироочихоод зугтсан этгээдийг олжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн нэр бүхий зочид буудалд хүний амь нас хохироочихоод зугтаасан этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд энэ оны аравдугаар сарын 5-ны өдөр хүний амь нас хохироон хэргийн газраас зугтаасан гэмт этгээдийг илрүүллээ.

Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран гудамж замд хяналт шалгалт хийж байх хугацаандаа мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан.

Иргэн эмэгтэй У-г М гэгч амь насыг нь хохироон хэргийн газраас зугтсан нь тогтоогдоод байна.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн тус албаны харъяа хэлтэс, нэгжийн алба хаагчдаас энэ оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 60 гаруй гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 30 гаруй гэмт хэргийг ур чадвар гарган илрүүлэн, харъяа байгууллагуудад шилжүүлжээ.