Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

1969 оноос хойшх хамгийн хүчтэй хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Майкл гэж нэрлэгдсэн далайн хар салхи өчигдөр АНУ-ын Флорида мужийн Мексико бич орчимд хүрчээ.

Энэ үеэр салхины хурд 250 км/цаг хүрснийг Үндэсний Хар Салхины Төв мэдээлсэн байна. Ингэснээр Майкл нь сүүлийн 50 орчим жилд АНУ-д тохиолдсон хамгийн хүчтэй, бүх цаг үеийн гурав дахь хүчтэй хар салхи болж байгаа юм.

Салхины төв дэх агаарын хамгийн бага даралт нь 91,900 паскаль хүрч буй Майкл 1992 оны Эндрью (92,200), 2005 оны Катрина (92,000) хар салхиудыг ардаа орхисон байна.

Салхины хурднаас гадна агаарын даралтын хэмжээ нь хар салхины хүчин чадлыг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог. 250 км/цаг салхины хурд нь Майклыг категор 4 ангилалд багтааж байгаа ба категор 5-д ойрхон байгааг харуулж байна. 252 км/цагийг давбал категор 5 ангилалд буюу хамгийн дээд ангилалд шилжих юм.

Энэ ангилалд багтах хүчтэй хар салхи 1969 онд Мексикийн буланд хамгийн сүүлд тохиолдож байсныг Камилл гэж нэрлэж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider