Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

“All About Photo” уралдаанд Монголд авсан гэрэл зураг тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Олон улсын гэрэл зурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “All About Photo” уралдааны 2018 оны шагналтнуудыг өчигдөр зарлажээ.

Уралдааны тэргүүн байранд Их Британий гэрэл зурагчин Тарик Зайдигийн Монгол орны баруун хязгаарт авсан бүтээл шалгарч, $5,000-ын мөнгөн шагнал хүртэхээр болсон байна.

“All Secure” гэж нэрлэсэн уг бүтээлд Казах өндөр настан анч бүргэд, ач хүүтэйгээ морины нуруун дээр байгаагаар дүрслэгджээ.

“All About Photo” уралдааны бусад байранд шалгарсан бүтээлүүдтэй энэ холбоосоор танилцаарай.