Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шинэ авто вокзалын шав тавих ёслол болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 11
iKon.MN

Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд

09:00-17:00 цагийн хооронд “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулна.

Нийслэлийн иргэний танхимд

09:00 цагаас Нийслэлийн 152 хорооны Хамтарсан багийн гишүүдийн дунд зохион байгуулж буй “Асуудал ба шийдэл” аяны хүрээнд илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт болно.

Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд

09:00-17:00 цагийн хооронд "Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага" Олон Улсын симпозиумыг зохион байгуулна.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагаас Хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагаас Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагаас ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж Герман хэлний сургалт явуулж буй "Холун хатны үр сад" сангаас мэдээлэл хийнэ.

22-ын Авто худалдааны цогцолборт

12:30 цагаас Шинэ авто вокзалын шав тавих ёслол болон инженерийн шугам сүлжээний ажлын нээлт болно. Нээлтэд хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.

Монголын Хүүхдийн ордонд

13:00 цагаас Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Хүч чадалтай охид” уриатайгаар нийт 73 Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвүүдийн төлөөлөл бүхий 600 охидын чуулган болно.

Сүхбаатарын талбайд

14:00 цагаас Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж буй "Бид нэг агаартай" дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнгийн нээлт болно.