Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хорьж шалгах хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 8-нд баривчилсан ч тэднийг сулласан юм.

Харин Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ 

Уг саналыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хуулийн заалтын тайлбар:

14.13 дугаар зүйл.Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг

1.Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар