Шаахууны үнийн талаар өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэхтэй холбоотойгоор МҮЭХ-ноос мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тус холбоо нь Шатахууны асуудлаарх Үнийн зөвлөлд багтдаг.
Шатахууны үнийн талаар АМГТГ-аас өчигдөр хийсэн мэдээллийг Засгийн газрын байр суурь хэмээн МҮЭХ үзэж байгаа тул энэ янзаараа Засгийн газрыг дорвитой арга хэмжээ авахгүй нь хэмээн дүгнэжээ. Иймд дараах саналуудыг гаргаж байгаагаа МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ.
Зарчмын дээрх саналуудыг тавих нь. Хэрэв энэ мэт арга хэмжээ авахгүй бол ирэх хоёр сард үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй төдийгүй шатахууны хомсдолд ч орж мэдэхийг С.Эрдэнэбат дурдав.
Мөн тэрбээр Үнийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг Засгийн газар ажил хэрэг болгохгүй, шаардлагатай хариуцлагыг тооцохгүй байгааг мөн шүүмжилсэн. “Энэ оны нэгдүгээр сард шатахууны хиймэд хомсдол үүссэнийг санаж байгаа байх. Үнийн зөвлөл шатахуун импортлогчдын үйл ажиллагааг шалгахад тухайлбал нэр бүхий ААН 7-8 мянган тонн шатахууны нөөцтэй байсан нь илэрсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр ААН-д хариуцлага тооцоогүй байна. Яг ийм байдал ирэх хоёр сард нүүрлэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци өснө. Харин энэ өсөлтийг даах чадвар иргэдэд алга. Иргэдийн ачааг хөнгөлөхийн тулд Засгийн газар одоо хэлэлцэгдэх гэж буй Татварын тухай хуульдаа дорвитой тусгах хэрэгтэй. Жишээ нь, 2 хувь байгаа татварын буцаан олголтыг 5 хувьд хүргэх боломж байна. Ингэснээр татварын ил тод байдал улам нэмэгдэнэ. Шатахууны үнэд Засгийн газар зохицуулалт хийх боломжтой” хэмээн тэрбээр хэлсэн юм.