Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АМГТГ шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN

Корпорейт зочид буудалд

08:30-15:00 цагийн хооронд Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга замыг хэрэгжүүлэх нь” төслийн нээлтийн уулзалт, хэлэлцүүлэг болно.

Novotel зочид буудалд

09:00 цагаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийнэ.

Туушин зочид буудалд

09:00 цагаас Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын /APT/ Удирдлагын хорооны 42 дахь хурал болно.

НЗДТГ-ын А зааланд

09:30 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

АМГТГ-ын 1 дүгээр байранд

10 цагаас Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийнэ.

БСШУС яамны 111 тоотод

10:30 цагаас Боловсролын салбарын мэдээллийн системийн танилцуулга хэвлэлийн хурал хийнэ.

ГХЯ Мутрын түшээ танхимд

10:30 цагаас Монгол Улс ХБНГУ-ын Хѳгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ болно. ХБНГУ-ын Засгийн газар ирэх жилүүдэд манай улсад 55 сая еврогийн тѳсѳл, хѳтѳлбѳр хэрэгжүүлэх амлалт ѳгч байна.  Хэлэлцээний протоколд  МУ-ын Сангийн яамны Тѳрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын захирал хатагтай Катрин Оллерс нар гарын үсэг зурна.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагаас Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүд болон гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийг баримтын хамт дэлгэж мэдээлэл хийнэ.

ЦEГ-ын Автобаазад

12:00 цагаас Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй тусгай хэрэгсэл тусгай үйл ажиллагаанд хэрэглэхээр бүрэн тоноглосон автомашин тeхник хэрэгслийн хэвлэл мэдээллийнхэнд зориулсан нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна.