2018/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B16
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B34
УЛААНБААТАР
|
-5°
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S28
16:00
S26
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
21:00
S16
22:00
S26
-1°
23:00
S26
-2°

Мэдээлэл алдагдсан дуулиантай зэрэгцэн Google компани сошиал сүлжээгээ “унтраах” болсныг зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN

Өчигдөр буюу Даваа гарагт Google компани өөрийн Google+ сошиал сүлжээний хувь хэрэглэгчийн хувилбарыг ирэх арван сарын хугацаанд багтааж зогсоох болсныг зарлалаа.

Тус сүлжээ нь хэрэглээ багатай, хэрэглэгчдийн 90 хувийнх нь нэгж хандалт 5 секунд хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг болсон зэрэг шалтгаануудыг Google мэдэгдэлдээ дурдсан байна.

Харин Google+ сүлжээний байгууллагуудад зориулсан “corporate” хувилбарыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр болжээ. Google-ийн энэ мэдэгдлийн өмнө Wall Street Journal энэ оны эхээр Google+ сүлжээний хэдэн зуун мянган хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан болохыг анх удаа олж мэдээлсэн байна. Үүнээс гадна Google компанийн удирдлага энэ алдаагаа мэдсэн ч гадагш задруулалгүй нуун дарагдуулсан болохыг компанийн дотоод тэмдэглэлээс олж мэдээлжээ.

2015-аас 2018 оны гуравдугаар сарын хооронд програмын алдааны улмаас Google+ сүлжээний хэрэглэгчийн хувийн мэдээллийг гадна талд ажиллаж байгаа програмын мэргэжилтнүүд олж авах боломжтой болоод байжээ.

Google компани уг алдааг илрүүлснийхээ дараа Фэйсбүүкийг тойрсон дуулиантай адил нөхцөл байдал үүсэхээс болгоомжилж, нуун дарагдуулахаар шийдсэнийг дээрх нийтлэлд мэдээлсэн байна.

Илэрсэн алдаагаа засахын тулд Google компани саяхан Project Strobe нэртэй төслийг хэрэгжүүлж, үүнд нь 100 гаруй бүтээгдэхүүний менежэр, инженер, хуульчид оролцсон тухай Wall Street Journal мэдээлжээ.

Project Strobe ажиллагааны хүрээнд илэрсэн алдаагаа засаад зогсохгүй, гуравдагч этгээдийн тус сүлжээний мэдээлэлд хандах эрхийг нэлээд хэмжээгээр хязгаарлаж, хяналтаа чангатгах арга хэмжээ авсан байна.

Харин Google компани Wall Street Journal-ийн мэдээлсэн алдааг ноцтой аюул учруулах хэмжээнд биш байсан тул нийтэд зарлаагүй өнгөрөөсөн гэж тайлбарлажээ. Google+ сүлжээний 500,000 орчим хэрэглэгчийн хувийн мэдээлэл ямар нэг хэмжээнд алдагдсан болохыг илрүүлээд байна. 

 

Эх сурвалж: Quartz

 

x