Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын IQ яагаад өндөр байдаг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүмүүсийн өөр хоорондоо мэдлэгээ хуваалцдаг Quora сайтад ийм асуулт тавигдаж, нэгэн хүн цөөн үгээр учир шалтгааныг тайлбарласан нь сонирхол татлаа.

Финландын Аалто их сургуулийн судлаач Сюзанна Вилянен хэмээх эмэгтэй энэхүү асуултад дараах байдлаар хариулжээ.

“Тал нутагт тэнэг хүмүүс амьд үлдэх боломжгүй. Хэрвээ чи Монголд амьдарч байгаа бол гадил жимс аманд чинь унаад ирэхгүй.

Хүнд хэцүү байгаль орчин, цаг ууртай нутагт тэсэж үлдэхийн тулд өндөр оюуны чадавхи шаардагддаг нь амьдрал дээр батлагдсан дүрэм. IQ түвшин экваторын бүсэд хамгийн бага байдаг бол хоёр туйл руу ойртох тусам нэмэгддэг. Тиймээс тал нутаг, уул нуруу, арал дээр амьдардаг хүмүүс гол мөрний сав хөндийн үржил шимт газарт амьдардаг хүмүүсээс илүү оюуны чадавхитай байх хандлагатай.

IQ-д бас шим тэжээл чухал үүрэгтэй. Тэгвэл Монголчуудын уламжлалт хүнс нь тархийг тэжээгч уургаар баялаг байдаг.

Нүүдэлчин ард түмнүүдээс суурин соёл иргэншлүүдтэй өргөн харилцаатай болохоосоо өмнө өөрийн бичиг үсэг, бичгийн соёлтой болсон цөөхөн үндэстнүүдийн нэг нь Монголчууд. Нөгөөх нь Скандинавчууд. Харин өнөөдрийн Монгол яагаад Швед, Канад шиг эдийн засгийн хувьд хүчирхэг улс болоогүй нь зөвхөн олон арван жил Социалист нийгэмд байж, архидалт өргөн тархсантай холбоотой” гэж түүний тайлбарт өгүүлсэн байна.

IQ буюу оюуны чадавхийн үзүүлэлтээр Монголчууд дэлхийн улс үндэстнүүдийн дотор эхнээсээ зургаадугаарт дунджаар 101 оноотой, Швейцарь, Исландын иргэдтэй зэрэгцэж жагссаныг сүүлийн судалгаа харуулж байна.