Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорноговь аймгийн Айраг суманд баяжуулах үйлдвэр нэмж байгуулагдах гэж байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дорноговь аймгийн Айраг сумын иргэд өнөөдөр эрүүл мэндээр ноцтой хохирч байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Эх орон хамтын хүч ТББ-ын тэргүүн н.Лхагва "Хэвлэлийн хурал хийх хүртэл бид бүх холбогдох албаны хүмүүстэй ярьж, албан бичиг хүргүүлж, олон арга хэмжээг хэрэгжүүлсэн байгаа. Гэсэн хэдий ч дорвитой шийдэлд хүрч чадахгүй, асуудал улам хүндэрч, Баяжуулах үйлдвэр нэмж байгуулагдах гэж байна. 

Тийм учраас бид олон нийтэд энэ талаар мэдээлж, яг ийм асуудалд орсон өөр орон нутгийн иргэд байвал бидэнтэй холбогдоосой гэж хүсэж буй юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 20 баяжуулах үйлдвэр ажилладаг. Гэтэл энэ 20 баяжуулах үйлдвэрийн 6 нь Айраг сумын нутаг дэвсгэрт, сумынхаа төвд байрлаж байна. Айраг сум бол 4,000 гаруй иргэнтэй, том сумын тоонд ордог. 

Энэ сумын иргэдийн амьдралд цаашид сөрөг нөлөө гарч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах аюулын харанга дэлдээд байна. Айраг суманд үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэр нь химийн хоёрдугаар зэргийн хортой бодисыг ангижруулаг болгож баяжмалаа гаргахдаа хэрэглэдэг. Тэр баяжмалаас гарч буй хог хаягдал нь бүгд ил задгай байж байдаг. Хог хаягдлаа дуртай газраа замбараагүй хаяж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулна. Бид химийн бодисоор амьсгалж байна.

2006 онд анх бичиг баримт нь бүрэн гүйцэт гараагүй байхдаа ажлаа эхлүүлсэн байдаг. Бид хэчнээн тэмцээд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Ийм нөхцөл байдалд ард иргэд хэр удаан амьдрах вэ. Бидний сүүлийн тавьж буй санал бол бид Айргийг нүүлгэх үү, эсвэл тэнд байгаа үйлдвэрүүд нүүх үү?" гэв.

Түүнчлэн Айраг сумын иргэд Ерөнхий сайдад гурван заалт бүхий шаардлага хүргүүлж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.

  1. Зургаан баяжуулах үйлдвэр зэрэг ажилласнаар экологид хэрхэн хохирол учруулсныг тогтоох
  2. Сумын иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах 
  3. Энэ суманд Цагаан дэглийн уурхай байдаг. Энэ уурхайг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар оруулж шийдвэр гаргуулахыг шаарджээ.