Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Худалдааны Байгууллагын тусгай шагналыг “Lhamour” брэнд хүртэв

ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-аас 15 дахь жилдээ зохион байгуулж буй “ДХБ-ын нээлттэй форум” 2018 оны 10 дугаар сарын 2-04-ний өдрүүдэд Женев хотноо болж өнгөрөв.

Энэ удаагийн нээлттэй форумын үеэр ДХБ-аас дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран санаачилсан “Жижиг бизнесийн манлайлагч санаачилга”-ын хүрээнд “Open to Export” олон улсын уралдааны шалгаруулалтад дэлхийн олон компаниас тунаж үлдсэн 10 компанийн нэг нь Монгол Улсын гоо сайхны бүтээгдэхүүний брэнд “Lhamour” байсан ба эцсийн шатны шалгаруулалтад орж тусгай байрны шагналаар шагнуулжээ.

Энэ арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдож, үүнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлүүдийн нийтдээ 3,000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлага, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хүралдаануудын хүрээнд өрнүүллээ.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам