Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төр хурах-Цэцээ гүн чиглэлийн явган аяллын замыг тохижуулж дуусжээ

ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж дуусжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. 

Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбар зэргийг байршуулжээ.

2016 онд “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг тохижуулж, тус чиглэлд долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин байнга зорчдог болсон.

Мөн 2017 онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан. Уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчин иргэн тогтмол аялж байгаа аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс