Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар өгсөн үүрэг даалгаварын биелэлттэй танилцана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 8
iKon.MN

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт

09:00 цагаас Хүүхэд хөгжил хамгааллын зардалтай холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн шинэ Номын сангийн 502 тоотод

09:00-17:00 цагийн хооронд "Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд Монгол, Япон, Солонгос, Орос, Герман, Канад зэрэг улсуудын эрдэмтэд оролцож сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

MN мэдээллийн төвд

11:00 цагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулах “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл өгнө.

Хавдар судлалын үндэсний төв дээр 

11:00 цагаас МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Гэрээнд хавдарын эрт үеийн оношлогоо, Монгол хүний хавдрын судалгаа зэргийг эхлүүлэхээр тусгасан байна.

Сүхбаатарын талбайн баруун талд байрлах “Бодь” цамхагийн 301 тоотод

11:00 цагаас “Экспо Монголиа-2018” Олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны байранд

11:00 цагаас Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос Хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэд аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна" сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэний эрхийг зөрчсөн асуудлаар болон цагдаагийн албан хаагчийн ур чадвар, ёсзүйн талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11.30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаварын биелэлттэй танилцана.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагаас "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" Олон Улсын чуулга уулзалтын үр дүн ач холбогдолын талаар мэдээлэл хийнэ.

ХЗҮХ-ийн хуульчдын танхимд

15.00 цагаас Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ болно.