Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп боксын дэвжээн дээр Путинтай цуг гарвал мөчөөгөө өгөхгүй гэж хэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Конгрессын сонгуульд намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж яваа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Миннесота мужид сонгогчидтой уулзсан юм.

Энэ үеэр тэр өнгөрсөн долдугаар сард Финландын Хельсинкид ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтыг нь хэвлэлүүд янз бүрээр шүүмжилж байгаа талаар ярьжээ.

Трамп “Намайг Путинтай хэтэрхий найрсаг харилцсан гэж тэд бичиж байна. Үнэндээ энэ бол сайн уулзалт болсон. Хэвлэлүүд намайг түүнтэй цуг боксын дэвжээнд гаргахыг хүсээд байна” гэж ярьсан юм.

Үгээ хэсэг завсарласны дараа Трамп “Тэгсэн ч би өөрийгөө маш сайн үзэлцэнэ гэж бодож байна” гэж нэмж хэлжээ.

Ингэж хэлснийх нь дараа сонгогчид түүнийг уухайлан дэмжиж, алга ташжээ.

Трамп урд өдөр нь Миннеаполист мөн сонгогчидтой уулзсан юм. Тэрээр дараа нь ерөнхийлөгчийн нисэх онгоцонд суухаар шатаар өгсөхөд гутлын уланд нь ариун цэврийн цаас наалдсан байсан нь хэвлэлүүдийн дуранд өртөж, олны анхаарлыг татсан байна. Хуягт лимузинаасаа буугаад шууд онгоцны шатаар өгссөн Трампын гутланд хаанаас ийм цаас наалдсан байж болох талаар сошиал орчинд өргөн хэлэлцүүлэг үүсжээ.