Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван хүнийг хороохоор төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд оргон зугтааж байсан рецидив гэмт хэрэгтнийг сая баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр О.Тамир гэгч олон удаа ял шийтгүүлж байсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилахаар цагдаагийн байгууллага удаан ажиллажээ.

Түүнийг эхнэрийнхээ биед гэмтэл учруулаад оргон зугтааж байхад нь баривчилсан байна. Ингээд зогсохгүй О.Тамир нь өс хонзонгийн сэдлээр гурван хүний амь нас хохироох төлөвлөгөөтэй байсан тухай мэдээлэв.