Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн залуу хөтөч" үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нийслэлийн залуу хөтөч” сургалт 2018 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. 

Сургалтад хамрагдсанаар жуулчны хөтчийн талаарх анхан шатны мэдлэгтэй болох юм. Түүнчлэн эх орныхоо соёлын дурсгалт газрууд болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах боломжтой.

Тус сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад бөгөөд өнгөрсөн жил 300 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 

“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучуудыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Та өөрийн биеэр ирэх эсвэл цахим холбоосоор бүртгүүлж болно.

Цахим холбоосоор орж “хөтөч анкет” цэснээс анкет татан авч бөглөөд ubyouthdevelopment@gmail.com цахим шуудангийн хаягаар илгээнэ. 

Бүртгүүлэх хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын 206 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар