2021/02/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.49₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
20:00
S20
-2°
21:00
S20
-3°
22:00
S26
-4°
23:00
S26
-4°
00:00
S26
-5°
01:00
S26
-5°
02:00
S26
-6°
03:00
S26
-7°
04:00
S26
-9°
05:00
S26
-10°
06:00
S26
-12°
07:00
S26
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын драмын эрдмийн театрын намрын аялан тоглолт болж өндөрлөлөө

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг

Мэргэжлийн урлагийн ууган байгууллагын уран бүтээлчид өнгөрөгч есдүгээр сарын 11-19-ний хооронд “Театрын өдрүүд” аялан тоглолтоо Баянхонгор, Өвөрхангай аймгуудад амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Монгол Улсын төрөөс соёл урлагийн талаар баримталж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд шинэ, шилдэг уран бүтээлээр хүрч үйлчлэх, орон нутгийн уран бүтээлчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэхүү аялан тоглолтын гол зорилго аж.

Энэ удаагийн аялан тоглолтыг Монгол Улсын засгийн газрын оролцоотойгоор өндөр хэмжээнд зохион байгуулжээ. Мөн Баянхонгор аймгийн аялан тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын сайд, ЗГХЭГазрын дарга Г.Занданшатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

 
 

Аялан тоглолтын хөтөлбөрт УДЭТеатрын 2018 оны шинэ уран бүтээл болох Э.Оюуны зохиол, Н.Наранбаатрын найруулга "Би эндээс явахгүй" драмын жүжиг, СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг, Рей Куни, Ж.Чэпмен "Эцсийн Зогсоол зөвхөн чи" инээдмийн жүжиг, С.Михалковын "Бардам туулай" хүүхдийн жүжгүүдээ толилуулжээ.

Нийт 29 удаагийн тоглолтоороо Баянхонгор, Арвайхээр хот болон Хархорин, Эрдэнэцогт, Өлзийт сумдын нийт 11,100 хүнд тоглолтоо хүргээд байна.

 

Эх сурвалж: УДЭТ

x