Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долоодугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ. 

Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Шүүх хурлаас АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ.