Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг татваргүй болгожээ

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хэсэг бүлэг бүсгүйн эрчимтэй хөдөлгөөн, тэмцлийн үр дүнд Австрали улсад эмэгтэйчүүдийн бүх төрлийн ариун цэврийн хэрэглэлийн татварыг тэглээд байна.

Өмнө нь тус бүтээгдэхүүн нь нэн өндөр шаардлагатай бус, хэрэгцээгүй бүлгийн хэрэглээнд хамаардаг байсан тул худалдан авалт бүрт 10%-ийн татвар ногдуулдаг байжээ.

Үүнийг хэсэг эмэгтэй шударга бус хэмээн үзэж, олон жилийн турш тэмцэсний эцэст тус улсын Засгийн газар өнгөрөгч Лхагва гарагт татварыг тэглэх шийдвэрийг гаргасан байна.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл 2000-аад онд олон улсад анх танилцуулагдсан бөгөөд тэр үеэс улс орнуудад татвартайгаар худалдаанд гарч эхэлжээ.

Тийнхүү татвартайгаар анх худалдаалагдаж эхэлсэн цагаас л Австралийн эмэгтэйчүүд дургүйцэж, тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлж байв. Үр дүнд хүрсэн тэр эмэгтэйчүүд "Манай улсын сая сая эмэгтэй тус шийдвэрт баярлаж, талархах болно. Мөн цаашид дэлхийн бусад орон ч ийм шийдвэрт хүрэх хэрэгтэй" хэмээн онцолсон байна.

Австрали улсын Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргаснаар улсын төсөвт татвараас орж ирдэг 21 сая ам.доллар үгүй болох ажээ.

 


Эх сурвалж: BBC