2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
17:00
S30
16°
18:00
S30
16°
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S40
04:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд бичигдсэн өгүүлбэр нь хамгийн сайн тогтоогддог фонтыг бий болгожээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN

Австралийн RMIT (Royal Melbourne Institute of Technology) хүрээлэнгийн судлаачид “танин мэдэх сэтгэлзүйн зарчим” дээр суурилан бичсэн зүйлс нь хамгийн сайн тогтоогдох шинэ фонтыг зохион бүтээжээ.

Sans Forgetica нэртэй уг фонт нь зүүн гар тийшээгээ бага зэрэг налсан, олон тооны тасархайтай гэдгээрээ онцлог.

Ийм олон тасархайтай байгаа нь унших үйлдлийг бага зэрэг хүндрүүлж, ингэснээрээ бичигдсэн текстыг тархинд удаан тогтоох механизмыг идэвхжүүлдэг ажээ.

Нэг үгээр хэлбэл үгсийг уншихдаа ердийнхөөс илүү цаг зарцуулж, анхаарал хандуулна гэсэн үг. Зохион бүтээгчид нь бичигдсэн зүйлийг хамгийн сайн тогтоолгох чадвартай фонтын хэлбэрийг олохын тулд 400 оюутныг оролцуулсан туршилт явуулахад Sans Forgetica хамгийн сайн үр дүн үзүүлжээ.

Шинэ фонтыг суралцах үйл явцад ашиглаж болохоос гадна амьдрал дээр мартаж болохгүй чухал үг өгүүлбэрийг цээжлэхэд ашиглаж болох гэнэ.

Sans Forgetica фонтын PC, Mac компьютерүүдэд зориулсан хувилбаруудыг энэ холбоосоор татаж авах боломжтой.

 

Эх сурвалж: CNET

 

x