Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хар тамхины хэрэгт таван сурагч, гурван оюутан холбогдсон. Хамгийн бага нь 13 настай охин"

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

13 настай охин хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна гэсэн мэдээллийн дагуу ЦЕГ-аас тодрууллаа.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Энэ оны эхний 9 сарын байдлаар хар тамхины холбогдолтой 131 хэрэгт 258 хүн холбогдон шалгагдаж байгаа.

Хар тамхины хэрэгт таван сурагч, гурван оюутан холбогдсон. Хэргийг шалгаж байгаа. Хамгийн бага нь 13 настай охин байсан. Ихэвчлэн 16-22 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэгнийгээ даган дуурайх хэлбэрээр үйлдсэн нь тогтоогдсон" гэв.

Хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зургаан төрлийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг аж. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлдэг байна. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхэддээ тавих хараа хяналтаа чангатгаж, энэ талаар сайтар анхааруулж байхгүй бол насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдож эхлээд байна гэж ЦЕГ-аас зөвлөлөө.