Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан болон шороон шуурга шуурч, ХҮЙТЭРНЭ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

Аравдугаар сарын 4-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ

  • Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
  • Өдөртөө үүлшиж, бага зэргийн хур тунадас орно.
  • Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Шөнөдөө 3-5 градус, сэрүүсч өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР

  • Солигдмол үүлтэй.
  • Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
  • Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан
  • Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан
  • Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

  • Үүлшинэ.
  • Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна.
  • Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
  • Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, сэрүүсч өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан
  • Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

  • Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ.
  • Хур тунадас орохгүй.
  • Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР

  • Багавтар үүлтэй.
  • Хур тунадас орохгүй.
  • Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.
  • Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

  • Багавтар үүлтэй.
  • Хур тунадас орохгүй.
  • Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
  • Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Аравдугаар сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи 5-нд нутгийн зүүн хагаст, 6-7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Аравдугаар сарын 7-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.