2019/08/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
13°
12:00
S32
14°
13:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр Роснефтьтэй тохиролцжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Оросын Холбооны Улсын Роснефть компанийн дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын ”Газрын тосны Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил болгон  Монгол Улсын 10 оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг. Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс одоо суралцаж байгаа оюутны тоог нэмэгдүүлэхээр уулзалтын хүрээнд тохиролцлоо.

Инженерийн чиглэлээр ОХУ-д суралцах оюутныг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй гэсэн саналыг дэд сайд хүлээн авч, ажил хэрэг болгохоо мэдэгдлээ. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулна.  

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x