Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын 75 суурь шонг цутгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд баригдаж байгаа томоохон гүүрэн гарцын бүтээн байгуулалтын явцыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас танилцууллаа.

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, 9 дүгээр тулгуурын 1 дүгээр суурийн өрөмдлөгийн ажил хийгдэж байна.

L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт суурь, нийт 83 шонгийн суурийг цутгажээ. Хуваарилах хавтан 40-ийг хийхээс 25, 37 баганан тулгуур хийхээс 25, үндсэн гүүрийн 3 дам нуруу цутгалт авсан, 1 нь арматурчлал хийгдэж байгаа аж.

Олимпын гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелийн блокийн худаг 5 хүртэлх сувагчлалын буцаан дүүргэлтийг хийжээ.

Нарны замын урд байрлах цахилгааны 6 худгийн ул бетон, шалны бетон цутгалтын ажил болон худгийн хананы арматур, хэв хашмалын ажил, Таван богд ХХК-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын хамгаалалтын хашаа болон шугамын газар шорооны ажил тус тус хийгдэж байна.

Уг гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпораци гүйцэтгэж байгаа юм.

Харин зөвлөх компаниар "Ростов" ХХК ажиллаж байгаа билээ.

Гүүрэн гарцыг 2019 оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй.

Гэрэл зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг