Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “ICT-Expo-2018”-д танилцуулагдаж буй технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүнүүд

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт гарсан дэвшилтэт технологийн шийдлүүд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж буй “ICT-Expo-2018” үзэсгэлэн гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

“ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ жилийн ICT-Expo-н үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дөрвөн сэдвийн хүрээнд анх удаа Форум зохион байгуулагдаж байгаагаараа онцлог буй.

Форумын сэдвүүд,

  • “Digital finance” буюу цахим санхүү  /10-р сарын 01/
  • “Digital Content” цахим контент /10-р сарын 01/
  • “Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02/
  • Дижитал хэрэглэгч - Эрүүл мэнд /10-р сарын 02 /

"Хэлэлцүүлэгт хувийн хэвшил, төрийн болон бодлогын байгууллагууд, шийдвэр гаргагчид оролцож өнөөдрийн нөхцөл байдлыг ярилцаад цаашид бид юу хийвэл аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дижитал шилжилт дээр хэрхэн зөв байрших вэ, бүгдээрээ үүн дээрээс үнэ цэнэ олж авахын тулд хамтран ажиллах хүрээгээ тодорхойлохоор төлөвлөж байгаа. Хэрэглэгчид ирээдүйд юу хүсэх вэ гэдгийг тодорхойлж, мэдээллийн технологийн салбарынхан хамтран ажилласнаар улс орныхоо хөгжилд юуг авчирч наах вэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцана" хэмээн  Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат хэлж байв.

Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцож байна.

Мэдээж хэрэг уламжлал ёсоор үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын компаниуд хэрэглэгчдээ урамшуулах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг “ICT-Expo-2018”-г зорьж харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг