Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ICT EXPO 2018: Монголын анхны албан ёсны цахим мөнгийг онцоллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхны жил тойрон хүлээдэг "ICT EXPO 2018" үзэсгэлэн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын хоёрны өдрийн хооронд “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байна.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Мобиком Корпораци харилцаа холбооны уламжлалт үйлчилгээнүүдээс гадна орчин үеийн хөгжилд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ танилцуулаад байна.
 
Гэрэл зургийг: mpa.mn

Тухайлбал, дижитал санхүүгийн үйлчилгээ буюу Candy цахим мөнгөний үйлчилгээ, Candy цуглуулдаг төлбөрийн карт, албан ёсны эрхтэй худалдаалагддаг шинэ загварын гар утаснууд болон "Vista Finder" алсаас удирдах технологи зэрэг сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээгээр оролцож байна.

"Candy" цахим мөнгөний үйлчилгээ

Өнгөрөгч 28-ны өдөр Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адилтгах үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдох "Candy" цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Мобифинанс ББСБ-д албан ёсоор гардуулсан билээ.

"Candy" нь анх зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн урамшуулал олгох лояалти хөтөлбөр байсан бол өдгөө Монгол орон даяар аль ч операторын хэрэглэгч ашиглах боломжтой цахим мөнгө болж байгаа ба үндэсний төлбөрийн системд Монголбанкаар баталгаажсан цоо шинэ төлбөрийн хэрэгсэл болж буйгаараа онцлогтой.

 
Гэрэл зургийг: mpa.mn

"Candy" цахим мөнгөөр дамжуулан утасны дугаар, и-мэйл хаяг, Фэйсбүүк хаяг, Candy цахим мөнгөний дансны дугаараар болон байршил тогтоогч ашиглан хамгийн ойр байрлах хүндээ candy шилжүүлэг хийх боломжтой болсон байна.

Ердийн худалдан авалтад НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг олж авдаг байсан бол цахим мөнгөөр дамжуулан мобикомын хэрэглэгч нэг хувийн буцаан олголтыг авах боломжтой болсноор нийт гурван хувийн буцаан олголтыг авах боломжтой болно гэсэн үг юм.

Мөн таван мянгаас дээш төгрөгийн худалдан авалт хийхэд Мобикомын хэрэглэгчдэд гурван хоногийн дата багцийн эрх олгох гэх мэт олон урамшууллыг ар араасаа дагуулж буй талаар мобикомынхон танилцууллаа.

Хэрэв та бүхэн цахим мөнгөний үйлчилгээнд нэгдэхийг хүсвэл ICT экспогийн Мобиком корпорацийн танхимаар зочилж гэрээ байгуулах бүрэн боломжтой ба Candy-гийн албан ёсны вэбсайтаар орж бүртгүүлэх боломжтой.

Candy Corner-ын амтат бэлэг

Дээр дурдсан Candy цахим мөнгө таньд мөн 200 гаруй хамтрагч байгууллагуудынхаа төлөөллөөр дамжуулан халуун кофе, амтат пиццагаар бэлэг барьж, Candy corner-ын бүтээгдэхүүний үйлчилгээг үзүүлж байна.

“Vista Finder” алсаас удирдья

 

Ганцхан нүдний шил эсвэл утсаараа хүссэн хүн, баг хамт олонтойгоо холбогдож яг л дэргэд нь байгаа мэт мэдээлэл, зааварчилгаа өгөх боломжтой технологийг Мобиком Корпораци нэвтрүүлээд байна.

Мобиком Корпорацийн төслийн удирдлагын албаны менежер Б.Баяр “Энэхүү шилийг уул уурхай, харилцаа холбоо болон эрүүл мэндийн салбарт ашиглахад тохиромжтой. Ажлын талбарт ажиллаж буй ажилтан тус шилийг зүүснээр ажлаа гүйцэтгэж байх явцад нүдний шилээр харагдаж буй бүх зүйлс төв оффис эсвэл удирдах газрын дэлгэц, сервер дээр харах боломжтой гэсэн үг.

Ингэснээр тус ажлыг гүйцэтгэж буй ажилчны үйл ажиллагааг хянах, дүрсээр зааварчилгаа өгөх гэх мэт боломжийг олгодог юм. Өмнө дурдсанчлан энэхүү шилийг уул уурхай, ашигт малтмал, олборлолтын салбарт ашиглахад илүү тохиромжтой ба зарим улс орнууд гамшиг болон байгалийн аюулт үзэгдлийн үед аль хэдийн хэрэглэдэг болсон.

Мөн энэхүү технологийн нэг том давуу тал нь заавал өндөр хурдны интернэт шаардахгүйгээр, хурд сүлжээ багатай үед ч мөн дуу дүрсийн чанараа алдагдалгүйгээр, өндөр чанартайгаар хүргэдэг нь давуу талтай юм” гэлээ.

Мобиком Корпорацийнхан Монголын зах зээл, аж ахуйн нэгж байгууллагуудад тус төхөөрөмжийг аль болох хурдан нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа ба ойрын 3-4 сарын хугацаанд хэрэглэгчдийн гарт хүргэх боломжтой болно гэж тооцоолоод байгаа аж.

Эдгээр олон шинэ үйлчилгээнээс гадна бүтээгдэхүүн үйлчилгээ авсан хэрэглэгчдэд MobiSurprise-2 авто тоглоомын эрх бэлэглэж, нэгжийн карт, Candy цахим мөнгө, гар утас зэрэг гайхалтай олон бэлэгтэй үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Шинэ технологи, үйлчилгээг танилцуулагдахаас гадна, хоёр дахь өдөр болж өнгөрсөн ICT Expo-гийн онцлох үйл явдлаар Мобиком Корпорацийн санаачлагаар зохион байгуулсан “Дижитал санхүүгийн үйлчилгээ” сэдвийн дор болж өнгөрсөн форум байлаа.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Форумд Япон улсын Жибун банкны Мэдээллийн технологи, бүтээгдэхүүн хөгжил, төлбөрийн бизнес хариуцсан захирал Казуяа Сакакибара, Монгол банкны Төлбөр тооцооны газрын, Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Батсайхан болон Мобиком Корпорацийн Санхүү хариуцсан дэд захирал Б.Үнэнбат нар илтгэл тавьж, төвлөрч буй ажлын онцлогийн талаар танилцуулсан юм.

Мөн хэлэлцүүлэгт Япон улсын Жибун банкны Мэдээллийн технологи, бүтээгдэхүүн хөгжил, төлбөрийн бизнесийн захирал Казуяа Сакакибара, Монгол банкны Төлбөр тооцооны газрын дарга Э.Анар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж, Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун, Мобиком Корпорацийн ерөнхий захирал Т.Хамада нар оролцож, мэдээлэл харилцаа холбооны салбарын цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцсон сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

 
Гэрэл зургийг: mpa.mn

"ICT EXPO – 2018"-гийн сүүлийн өдөр маргааш Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 09-18 цаг хүртэл үргэлжлэх тул та бүхэн амжиж очиж Дижитал хөгжлийн шинэ боломжуудтай танилцаарай!